Монтессорийн олон улсын холбооны хурал
Голланд улсын Амстердам хотод Монтессорийн Олон улсын холбоо /AMI/ -ны эрдэм шинжилгээний хурал, жилийн тайлангийн хурал 2018 оны 4 сарын 13-15 ны хооронд боллоо. Дэлхийн 58 орны төлөөлөгчдийн хамт Монголын Монтессори Багш нарын холбооны ерөнхийлөгч Н.Цолмон, холбооны захирал Д.Дэмбэрэл, Миний гэр цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Х.Хишигжаргал нар амжилттай оролцоод ирлээ.
Энэ жилийн эрдэм шинжилгээний хурал “Өөртөө итгэх итгэл, Сониуч зан“ сэдвийн хүрээнд Монтессори боловсролын байгууллагын удирдагч, багш нар өөрсдийн судалгааны ажлаа шинэ сонирхолтой байдлаар толилуулсан. Мариа Монтессори 1949 онд анх удаа дэлхий дахинд өөрийн сургалтын арга зүйн судалгааны ажлаа эмхэтгэн “The Absorbent Mind” номыг бичсэн бөгөөд уг номыг орчуулж, хэвлэх албан ёсны эрхийн гэрээг Монгол улсаа төлөөлөн Монголын Монтессори Багш нарын Холбоо хийлээ. |