"МИНИЙ ГЭР" МОНТЕССОРИ ЦЭЦЭРЛЭГ - MY HOME MONTESSORI KINDERGARTEN
  • ЭЛСЭЛТ
  • БИДНИЙ ТУХАЙ
    • БАГШ НАРЫН БҮРЭЛДЭХҮҮН
  • ӨДРИЙН ДЭГЛЭМ
  • MЭДЭЭ
  • KАЛЕНДАРЬ
  • ЗУРГИЙН ЦОМОГ, ВИДЕО
  • АЖЛЫН БАЙР
  • XОЛБОО БАРИХ
Picture

ТАНИЛЦУУЛГА


Picture
"Хүүхдэд  хэрэгтэй зүйл бол
эд зүйл биш, харин томчууд тэдний төлөө тавих
анхаарал юм"



Мариа Монтессори
Picture
Picture
Picture
      Манай цэцэрлэг "Хүүхдийн инээмсэглэл - Бидний зорилго" гэсэн уриатайгаар 2007 онд үүдээ нээсэн юм. Хүүхэд тоглох, зохистой хооллох, амрах, өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах бүх талын нөхцөл бололцоо болон монтессорийн арга зүйн сургалтын материал, хэрэглэгдэхүүнээр хангагдсан.   4  бүлэгт 2-5 насны хүүхдүүдийг хөгжүүлж, төлөвшүүлж байна. "Миний гэр" цэцэрлэгийн анги зохион байгуулалт, өдрийн дэглэм, хүүхэд ба эцэг эхчүүдийн дунд явуулдаг үйл ажиллагаа нь Олон Улсын Монтессорийн онол, арга зүй дээр тулгуурлан явагддаг.

Монтессорийн сургалтын арга зүй нь хүүхдийн хөгжлийг дэмжин, чөлөөт сонголтод тулгуурлан явагддаг тул хүүхэд хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, баяр баясгалантай оролцдог давуу талтай. Энэ нь хүүхдэд өөрийн хүсэж байгаа зүйлийг бие даан хийх хүсэл эрмэлзлийг төрүүлж өөртөө итгэх итгэлтэй болгодог.

Монтессори багш: Монтессорийн чиглүүлэгч багш, хүүхдийн сэтгэл судлаач Д.Дэмбэрэл эрхлэгчээр ахлуулсан 15  багш, ажилчидтай. Монтессори арга зүйн Олон Улсын багшлах эрхтэй, мэргэжлийн ур чадвартай багш нар үйл ажиллагааг чиглүүлэн явуулж байна. Манай цэцэрлэг нь Олон Улсын Монтессори Холбооны гишүүн бөгөөд энэ жилийн Олон Улсын Монтессори Холбооны хуралд манай цэцэрлэгийн эрхлэгч оролцлоо... Дэлгэрэнгүй

Манай цэцэрлэг "Интерактив" ХХК-тай хамтран "Цахим цэцэрлэгийн систем"-ийг 2012 оноос эхлэн амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.


Бид хүүхдэд дараах чадваруудыг эзэмшүүлэхээр зорин ажиллаж байна. Үүнд:
                                                                                        
  • Сурах урам зоригтой
  • Шинийг мэдэх эрмэлзэлтэй
  • Өөртөө итгэлтэй
  • Дүрэм журмыг ойлгодог, хэрэгжүүлдэг
  • Хүнлэг халамжтай, бусдыг хүндэтгэдэг
  • Эелдэг, дотно харилцаатай
  • Дүрслэх урлаг, хөгжмийн мэдрэмжтэй
  • Сонголт хийх чадвартай
  • Цагийн мэдрэмжтэй
  • Асуудал шийдвэрлэх чадвартай
  • Сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлдэг
  • Анхаарлаа төвлөрүүлэх чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй
  • Бодит байдлыг эргэцүүлэх чадвартай
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын сургалтын ЦӨМ хөтөлбөрийн хүрээнд өөрийн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалд суурилан сургалтын хөтөлбөрөө боловсруулсан.


Хэл яриа харилцаа
Сонсох, Ярих, Унших бэлтгэл, Дүрслэн бичих , Үе тэнгийнхэн болон Насанд хүрэгчидтэй харилцах харилцаа, Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх

Математикийн энгийн
төсөөлөл
Тоо тоолол, Орон зайн төсөөлөл, Цаг хугацааны төсөөлөл, Хэмжигдэхүүн, Хэлбэр дүрс, Харьцуулан жиших, Ангилан ялгах

Хөдөлгөөн эрүүл мэнд
Өглөөний гимнастик, Алжаал тайлах дасгал, Аялал зугаалга, Чийрэгжүүлэх ажил, Хөдөлгөөнт тоглоом, Биеийн тамирын өдөрлөг, Ариун цэврийг сахина, Аюул ослоос урьдчилан сэргийлнэ

Урлаг уран сайхан
Дуулах, Бүжиглэх, Жүжиглэх, Хөгжимдөх, Урлан бүтээх /зурах, барих, наах/

Байгаль, нийгмийн
тухай төсөөлөл
Хүрээлэн байгаа орчны тухай мэдлэг, Юмсын шинж чанар, төрөл зүйлийн тухай ойлголт




МОНТЕССОРИ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ:

     - Монтессори сургалтын орчин
     - Монтессори сургалтын хэрэглэгдэхүүн
     - Монтессори багш


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ:

      Xичээлийн жил:            2020.09.01 – 2021.05.30
      Даваа Баасан гарaг:
                   Өглөө ирэх:     08:00 - 09:00
                    Орой авах:     17:00 – 18:00


СОНГОН СУРАЛЦАХ ДУГУЙЛАН:

     - Англи хэл
     - Шатар


​
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮЛЭГ:

     - Холимог бүлэг:  1.8 - 3 нас     
     - Холимог бүлэг:  3 - 6 нас         
 

                                                                                             "Миний гэр" цэцэрлэг © 2007-2023