Амтат хоолны өдөрлөг
“Зөв хооллолт-Эрүүл хүнс” сэдэвт цэцэрлэгийн хүүхдийн хоол, ундаа, шүүсийг танилцуулах зорилго бүхий “Амтат хоолны өдөрлөг” маань амжилттай болж өнгөрлөө.Энэхүү үйл ажиллагааны үеэр тус цэцэрлэгийн тогооч Д.Соёлмаа хүүхдийн хоолны талаар зөвлөгөө өгсөн төдийгүй “Хулууны зутан шөл”-ийг хэрхэн бэлтгэхийг хийж үзүүллээ.
Мөн цэцэрлэгийн өдөр тутмын хийдэг хоол, шүүс, нарийн боов, шүүс ундаа зэргийг бэлтгэн үйлчилсэн нь эцэг эхчүүдэд маань таалагдан үнэхээр сайхан байлаа. Энэ үеэр эцэг эхчүүд маань хүүхдийн дуртай хоолыг хийж ирж, хоолны цэсийг солилцон, эдгээр хоолнуудаас “Хамгийн эрүүл” хоолыг шалгаруулав. Бэлтгэл бүлгийн Тулуугийн гэр бүлийн “Бүхэл үрийн гурил, ногоотой бууз” хамгийн олон санал авч тус өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав. Удаах байранд Дунд бүлгийн Өнө-Эрдэнийн гэр бүлийн “ Хавиргатай банштай цай” шалгарав. “Миний гэр” цэцэрлэгийн 10 жилийн угтсан ажлын хүрээнд багш Г.Ганчимэг, тогооч Д.Соёлмаа нарын хамтран эмхтгэн боловсруулсан “Амтат жор” нарийн боовны DVD бүхий номын худалдаа явагдлаа. |