ТАНИЛЦУУЛГА
"Хүүхдэд хэрэгтэй зүйл бол
эд зүйл биш, харин томчууд тэдний төлөө тавих анхаарал юм" МАРИА МОНТЕССОРИ |
Манай цэцэрлэг "Хүүхдийн инээмсэглэл - Бидний зорилго" гэсэн уриатайгаар 2007 онд үүдээ нээсэн юм. Хүүхэд тоглох, зохистой хооллох, амрах, өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах бүх талын нөхцөл бололцоо болон монтессорийн арга зүйн сургалтын материал, хэрэглэгдэхүүнээр хангагдсан. 4 бүлэгт 2-5 насны хүүхдүүдийг хөгжүүлж, төлөвшүүлж байна. "Миний гэр" цэцэрлэгийн анги зохион байгуулалт, өдрийн дэглэм, хүүхэд ба эцэг эхчүүдийн дунд явуулдаг үйл ажиллагаа нь Олон Улсын Монтессорийн онол, арга зүй дээр тулгуурлан явагддаг.
Монтессорийн сургалтын арга зүй нь хүүхдийн хөгжлийг дэмжин, чөлөөт сонголтод тулгуурлан явагддаг тул хүүхэд хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, баяр баясгалантай оролцдог давуу талтай. Энэ нь хүүхдэд өөрийн хүсэж байгаа зүйлийг бие даан хийх хүсэл эрмэлзлийг төрүүлж өөртөө итгэх итгэлтэй болгодог. Монтессори багш: Монтессорийн чиглүүлэгч багш, хүүхдийн сэтгэл судлаач Д.Дэмбэрэл эрхлэгчээр ахлуулсан 15 багш, ажилчидтай. Монтессори арга зүйн Олон Улсын багшлах эрхтэй, мэргэжлийн ур чадвартай багш нар үйл ажиллагааг чиглүүлэн явуулж байна. Манай цэцэрлэг нь Олон Улсын Монтессори Холбооны гишүүн бөгөөд энэ жилийн Олон Улсын Монтессори Холбооны хуралд манай цэцэрлэгийн эрхлэгч оролцлоо... Дэлгэрэнгүй Манай цэцэрлэг "Интерактив" ХХК-тай хамтран "Цахим цэцэрлэгийн систем"-ийг 2012 оноос эхлэн амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Бид хүүхдийг ...
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын сургалтын ЦӨМ хөтөлбөрийн хүрээнд өөрийн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалд суурилан сургалтын хөтөлбөрөө боловсруулсан.
|