Шинэ жилийн баяр
Амжилт бүтээл аз жаргалаар дүүрэн 2018 он улиран одож, итгэл сэтгэл хайр дүүрэн 2019 он айлчлан ирлээ. Бид 2019 оноо хүүхэд багачуудынхаа инээд хөөр, дуу хууранд баясан хамтдаа тэмдэглэв.
Улиран одож буй жилдээ “Миний гэр” цэцэрлэгийн 10 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн төдийгүй “Миний гэр-Зайсан” салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлэхээр шамдан буй билээ. Бид шинэ жилийн баяраа шинэ салбарынхаа байранд тэмдэглэсэн үнэхээр онцлог байлаа. |