Олон Улсын Монтессорийн Холбооны хуралд оролцов
"Миний гэр" цэцэрлэгийн эрхлэгч Д.Дэмбэрэл 2015 оны 4 сарын 10-12 нд Голланд улсын Амстердам хотод болсон Олон Улсын Монтессорийн Холбооны (AMI) хуралд Монгол улсаа төлөөлөн оролцлоо. Тус хуралд 35 орны Монтессорийн холбоо, нийгэмлэгээс 100 гаруй төлөөлөгчид оролцов. Хурлын үеэр Олон Улсын Монтессорийн Холбооны ерөнхийлөгч Philip O’Brien, ерөнхий захирал Lynne Lawrence нар манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монгол дохь Монтессорийн хөгжил, тулгарч буй асуудал болоод цаашдын хандлага чиглэлийн талаар ярилцлаа. Тус Холбоог Монтессори сургалтын арга зүйг үндэслэгч, сурган хүмүүжүүлэгч Мария Монтессори 1929 онд байгуулсан юм. Хүүхдийг төрөлх потенциалаа нээн илрүүлж, өөрөө бие даан амьдрах чадварыг хөгжүүлэхэд зориулж Монтессори сургалтын арга зүйгээ боловсруулсан. Дэлхийн 100 гаруй орны хүүхдүүд энэ арга зүйгээр суралцаж байна. |