ХАН УУЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ БОЛЛОО
Монголын багш нарын 50 дахь өдөр, Дэлхийн багш нарын 22 дахь өдрөөр манай хамт олон “Хан-Уул дүүргийн Тэргүүний цэцэрлэг” боллоо. Бага насны хүүхдийг хөгжүүлэх, сургах, төлөвшүүлэх үйлсдээ амжилт гарган бусдыгаа тэргүүлсэн ажилласныг үнэлэн Хан Уул дүүргийн Боловсролын хэлтэс ийнхүү өргөмжлөл гардуулав. Дэлхийн багш нарын өдрийн баярын хурал дээр эрхлэгч Д. Дэмбэрэл нийт багш нарт хандан үг хэлэв.
Бид зөвхөн хүүхдийг цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаагаар хөгжүүлж, төлөвшүүлэхээс гадна олон үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ. Нийслэлийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарын дунд илтгэлийн уралдааныг 5 жил зохион байгуулсан төдийгүй хүүхэд багачуудын дунд “Ардын урлагийн наадам” нийслэлийн 300 гаруй хүүхэд багачууд оролцсон билээ. Хурлын үеэр “Шилдэг үзүүлэнгийн уралдаан”-д тэргүүн байр эзэлсэн Маршалын багачууд цэцэрлэгийн багш Дагийсүрэн-д манай цэцэрлэг 300 000 төгрөгийг гардуулж баяр хүргэлээ. |