"МИНИЙ ГЭР" МОНТЕССОРИ ЦЭЦЭРЛЭГ - MY HOME MONTESSORI KINDERGARTEN
  • ЭЛСЭЛТ
  • БИДНИЙ ТУХАЙ
    • БАГШ НАРЫН БҮРЭЛДЭХҮҮН
  • ӨДРИЙН ДЭГЛЭМ
  • MЭДЭЭ
  • KАЛЕНДАРЬ
  • ЗУРГИЙН ЦОМОГ, ВИДЕО
  • АЖЛЫН БАЙР
  • XОЛБОО БАРИХ


Гар бөмбөг, ширээний теннисний тэмцээн


Сүүлийн 5 жилийн турш уламжлал болон зохиогдож буй Шилжин явах цомын төлөөх гар бөмбөг болон ширээний теннисний тэмцээн амжилттай боллоо. Тэмцээн Хан Уул дүүргийн “Туул Кондониниум” спорт цогцолборт болов.   

Тэмцээн өрсөлдөөн ихтэй, багууд тоглох тусмаа гар нийлж нэгийгээ мэдрэн тоглож, нэг хоёрхон онооны зөрүүгээр хожилцож байлаа. Гар бөмбөгийн тэмцээнд Э. Баярмаа багштай Дунд бүлгийн эцэг эхчүүдийн баг Шилжин явах цомын эзэд болцгоолоо.

Ширээний теннисний тэмцээнд ээжүүдээс  Бэлтгэл бүлгийн Ш. Билгүүний ээж Наранчимэг тэргүүн байр, Ахлах бүлгийн Ирмүүний эмээ Баярмаа дэд байр, аавуудаас маань Бэлтгэл бүлгийн Энхбилэгийн аав Батдорж тэргүүн, Дунд бүлгийн Этүгэний аав Амарсайхан дэд байр эзлэв.

Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт эцэг эхчүүд, ах эгч, эмээ өвөө нартаа маш их баярлалаа.

Дунд бүлгийн баг
Бага бүлгийн баг
Бэлтгэл бүлгийн баг
Ахлах бүлгийн баг

                                                                                             "Миний гэр" цэцэрлэг © 2007-2022