Номын сайн нөхөр
Бид энэ хичээлийн жилд уламжлал болсон “ Номын сайн нөхөр” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагааны хүрээнд “Монсудар” хэвлэлийн газартай хамтран эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан “ Хүүхдийн зурах үйлийг дэмжих нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр тус хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг хүүхдийн багачуудад зориулсан төрөл бүрийн номын үзэсгэлэн худалдаа явагдаж хүүхдүүд маань аав ээжийн хамт дуртай номоо худалдан авлаа. |