Монтессори багшийн сургалт боллоо
Олон Улсын Монтессори Холбоо /AMI/, Монголын Монтессори Багш нарын холбоо хамтран Монгол улсад анх удаа Монтессори багш сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Олон Улсын Монтессори Холбоо /AMI/-ны зөвлөх багш Лхамо Пемба Диво, зөвлөх багш Сюзан Майклин Стийвинсон нар удирдан явуулж, манай цэцэрлэгийн 11 багш олон улсын багшлах эрхээ гардан авлаа. Сургалтын хөтөлбөрт Монтессори сургалтын агра зүй, хүүхэд хөгжүүлэх орчин, Монтессори багшийн бусдаас ялгагдах онцлогийг таньж мэдсэнээрээ манай хамт олон туйлын баяртай байна. Шинэ мэдлэг, хөрөнгө оруулалт өөртөө хийсэн нийт багш, хамт олондоо сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье. |