"МИНИЙ ГЭР" МОНТЕССОРИ ЦЭЦЭРЛЭГ - MY HOME MONTESSORI KINDERGARTEN
  • ЭЛСЭЛТ
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ӨДРИЙН ДЭГЛЭМ
  • KАЛЕНДАРЬ
  • ЗУРГИЙН ЦОМОГ, ВИДЕО
  • XОЛБОО БАРИХ
Picture


Миний гэр цэцэрлэгийн 10 жилийн ойн тоглолт


       Миний гэр цэцэрлэг үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо 2017.05.09-нд ёслол төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.  Монголын Хүүхдийн Ордонд хүүхэд багачууд, төгсөгчид эцэг эх, багш нарын баяр хөөр бялхсан сайхан өдөр энэ хичээлийн төгсөгчид маань гэрчилгээгээ гардан авч, багш нар маань шагналын хур буусан өдөр боллоо.

Цэцэрлэгийн үүсэн байгуулагч Д. Дэмбэрэлийг боловсролын салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Засгийн Газрын Жуух бичиг, арга зүйч Д.Баасанжав сургуулийн өмнөх боловсролын салбарт 20 жил ажиллаж, Монтессори сургалтын арга зүйг амжилттай хэрэгжүүлж буйд нь “Боловсролын тэргүүний ажилтан“ цол тэмдгээр, багш Д. Адьяаням, Г. Мөнхцэцэг, Г. Ганчимэг, Ц. Цэнд-Аюуш нарыг Нийслэлийн боловсролын газар, Монголын багш нарын холбооны шагналуудаар тус тус шагнан урамшууллаа.

Баярын тоглолтод хүрээнд хүүхдүүд маань  олон дуу бүжиг шүлгээр цэцэрлэгийн ойд бэлэг барилаа. Түүнчлэн цэцэрлэгийн төгсөгч хүүхдүүд маань хүрэлцэн ирж өөрсдийн сурсан мэдсэн зүйлээ тайлагнасан сайхан баяр боллоо.


4                                                                                             "Миний гэр" цэцэрлэг © 2007-2025